ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-06-11

Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал өнөөдөр /2026.06.11/ “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жөү Гуаньнань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 32 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгойлон анхаарч, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн уялдаа холбоог сайжруулах,

Олон улсын нөхцөл байдал, үнийн өсөлт, ханшийн зөрүүнээс үүдэлтэй төслийн төсвийн асуудал,

Төсөлд ажиллах инженер, техникийн ажилтан, хүний нөөцийг 2026 онд эрчимтэй ажиллуулж, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.