ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ 9,75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026-01-19
Railway Project Image

🇲🇳Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 8 багц ажил өнөөдрийн /2026.01.19/ байдлаар 9,75 хувьтай хэрэгжиж байна.

✅Багц 1 буюу дээд, доод бүтцийн ажил 0.47 хувь, багц 2 буюу урт гүүрийн ажил 9,28 хувийн гүйцэтгэлтэй байна.

🔷Багц 1 буюу төмөр замын дээд, дооц бүтцийн ажлын хүрээнд

Дугуй хоолойн суурийн ухмал 88%

Элс хайрган суурь байгуулах 49%

Хоолойн хэсэглэл цутгах 49%

Жаазан гүүрийн суурийн ухмал 37%

Элс хайрган суурь байгуулах 30%

Жаазан гүүрийн суурийн тэгшилгээ бетон 37%

Жаазан гүүрийн их биеийн бетон (C35, C40) 14 хувь

Түр замын ажил 67 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

🔷Багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд

✅Урт гүүрийн шон суурь байгуулах 51%

Тулгуурын хөндлөн нуруу байгуулах 6%

Захын болон завсрын тулгуур байгуулах ажил 2%

Дээд хөндлөн нуруу /ригель/ 2 хувийн гүйцэтгэлтэй байна.