ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ

   “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл нь Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл экспортын нүүрс тээврийг гүйцэтгэх зорилготой ба энэ нь нүүрс тээврийн зардлыг бууруулах, экспортыг тасралтгүй жигд зохион байгуулах, байгаль орчны бохирдлыг бууруулах зэрэг даваа талтай.
  Тээвэрлэлтийг “Тавантолгой” ачилтын өртөөний дэргэдэх тойрог замаас вагон болон чингэлэгт автомат удирдлагатай бункерын системээр гүйцэтгэнэ. 
   Уг ачилтын байгууламж нь галт тэргийг хөдөлгөөн дунд нь ачих, жинлэх, барьцалдуулагч шингэн цацах зэрэг ажилбаруудыг гүйцэтгэх бүрэн автоматжуулсан байгууламж бөгөөд жилд 20 сая тонн хүртэлх ачаа ачих хүчин чадалтай, Монголд анх удаа баригдаж буй томоохон байгууламж юм. 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *