ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМД ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэхээр тусгасан.
Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Дат консалтинг” ХХК-тай хамтарч Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор компанийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны MNS:ISO 9001:2016 стандартыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Уг стандартуудыг хэрэгжүүлснээр Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн үр дүн, аюулгүй байдал сайжирч, чанар болон зардал, хугацааны хяналт зэрэг асуудлыг илүү үр ашигтай шийдвэрлэх боломжтой болох ач холбогдолтой.
Чанарын удирдлагын тогтолцооны стандарт нь байгууллагын зорилго, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг үйл явцуудаар задлан тогтоож, түүний дэс дараалал, үйлдэл, ашиглах эрх зүйн болон арга зүйн баримт бичгүүд, гарах үр дүнд тавих шаардлагыг маш тодорхой, нарийвчлан тогтоосон журам, түүний хэрэгжилт, явцын хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэн, засан сайжруулснаар уг байгууллагын удирдлагын арга барил боловсронгуй болж хэвших үйл явцаас бүрддэг байна.