ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ ЭХНИЙ ЕСӨН САРЫН БАЙДЛААР 3 САЯ.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2024-10-04
Railway Project Image

"Тавантолгой төмөр зам" ХХК төмөр замын суурь бүтцээрээ 2024 оны эхний есөн сарын байдлаар өссөн дүнгээр 3 сая.тонн ачаа тээвэрлэлээ. Энэхүү тээвэрлэлтийн хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл 2.2 дахин өссөн үзүүлэлт юм. 

Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилбал Тавантолгой–Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 1.3 сая тонн, Тавантолгой–Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.7 сая тонн ачааг тус тус тээвэрлээд байна. 

Бид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг бүрэн хангаж үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна.