НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАХ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ
Түрээслүүлэх обьектийн талаарх мэдээлэл
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Тавантолгой төмөр зам ХХК-ийн Тавантолгой өртөөнд харьяалагддаг өөрийн эзэмшлийн 3000 м3 хүчин чадалтай нефтийн бүтээгдэхүүний агуулахыг 1 жилийн хугацаанд түрээслүүлэх тул түрээслэх хүсэлтэй сонирхогч хуулийн этгээдийг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 09:00-11:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна. /заасан цагаас хоцорсон тохиолдолд тухайн саналыг хүлээн авахгүй./
Үнийн санал ирүүлэх газрын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62 Юнион Бюлдинг, Б блок 11 давхар “Тавантолгой төмөр зам” ХХК, Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8011-9396
Материал нээх огноо, газар: Нээлтэд оролцохыг сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11:15 цагт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хурлын зааланд нээнэ.
Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
- Сонирхогч этгээд нь дараах баримтыг илгээнэ.
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нефть бүтээгдэхүүний импортлох, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, Төлөөлөх эрх бүхий этгээдийн (захирлын) иргэний үнэмлэхийн хуулбар,
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх, нефтийн бүтээгдэхүүний импортын үйл ажиллагааг Хоёроос дээш эх үүсвэрээс нийлүүлж байсан нотлох баримт ирүүлэх.
- Түрээсэлсэн нефть бүтээгдэхүүний агуулахын техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
- Нефть бүтээгдэхүүний агуулах түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй тогтмол байхыг баталсан албан бичиг,
- Нефть бүтээгдэхүүний агуулахыг дамжуулан түрээслэхгүй тухай албан бичиг,
- Нэг сарын түрээсийн төлбөр болон түүнтэй дүйцэхүйц хэмжээний барьцаа төлбөрийг 100% урьдчилан төлөх чадвартайг нотлох харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт ирүүлэх.
- Түрээслүүлэх Нефть бүтээгдэхүүний агуулахын Нэг сарын түрээсийн босго үнэ 50,000,000.0 (тавин сая) төгрөгөөс доошгүй байна.
Түрээслүүлэх обьектийн сонгон шалгаруулалтанд оролцогч хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
- Түрээсээр ашиглах обьект нь ашиглалтанд ороогүй шинэ байгууламж бөгөөд 1000 м3 резервуарт зөвхөн Евро 5 дизель түлш хадгалах бөгөөд технологийн схемын дагуу орлого талын вагон эстакадаас насосны станцаар дамжин зэхэлтийн 75 м3 хэвтээ сав хүртэлх хэмжилтийн төхөөрөмжүүд болон хүчит төхөөрөмжүүдийг туршиж тохируулахад шаардлагатай Евро-5 түлшээр хангах, /Туршилтаас шалтгаалан дизель түлшний чанарт өөрчлөлт гарвал түүнийг бүрэн хариуцах/;
- Түрээсээр ашиглах 2000 м3 резервуарыг технологийн схемын дагуу орлого талын вагон эстакадаас насосны станцаар дамжин автоцистернд ачих, вагон цистернд ачилт хийх хүртэлх хэмжилтийн төхөөрөмжүүд болон хүчит төхөөрөмжүүдийг туршиж тохируулахад шаардлагатай түлшээр хангах / Туршилтаас шалтгаалан дизель түлшний чанарт өөрчлөлт гарвал түүнийг бүрэн хариуцах/;
- Тавантолгой төмөр зам ХХК-ийн евро 5 дизель түлшний захиалгыг тасралтгүй хангах
- Тус обьектийг тусад нь төмөр хашаагаар тусгаарлаж өөрийн харуул, хамгаалалт гаргах, тус компанийн ажилчидын тээврийн хэрэгсэл болон галын, том, оврын тээврийн хэрэгслүүдэд зориулсан зам талбай, орох, гарах хаалгатай болгох.
- Ирүүлэхийг шаардсан материалуудаас дутуу ирүүлсэн бол үнийн саналаас татгалзах үндэслэл болно.
- Нефть бүтээгдэхүүний агуулах хүлээлгэж өгөх болон хүлээн авах газар нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Тавантолгой өртөө болно.
ЖИЧ: Шаардлага хангасан материал ирүүлсэн оролцогчдоос өндөр үнэ санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд Нефть бүтээгдэхүүний агуулах түрээсийн гэрээг 1 жилээр байгуулж, гэрээний гүйцэтгэлээс хамаарч түрээсийн хугацааг дахин 1 жилээр сунгаж болно.
Сэтгэгдэлүүд