ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК-НЫ WWW.TTZ.MN САЙТЫГ ШИНЭЧЛЭХ, ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙХ АЖЛЫН ДААЛГАВАР

Сонирхсон аж ахуй эрхлэгч нарт

Огноо:2025 оны 08 дүгээр сарын 8-ны өдөр

ШХА шалгаруулалтын нэр: www.ttz.mn сайтыг шинэчлэх, хөгжүүлэлт хийх ажлын даалгавар

Нийт төсөвт өртөг:  13,500,000

ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК-НЫ WWW.TTZ.MN САЙТЫГ ШИНЭЧЛЭХ,

ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙХ АЖЛЫН ДААЛГАВАР

1

Хийгдэх ажил, зорилго, үндэслэл

Компанийн албан ёсны сайтын системийн кодод шинэчлэл хийгээгүй, мэдээллийн агуулгад шинэчлэлтийг байнга хийж байсан. Энэ хугацаанд сайтын бүтэц, дизайн болон системийн кодчил, мэдээллийн аюулгүй байдлыг хангах аргачлал нь хуучирч хоцрогдсон тул дахин шинэчлэх шаардлага үүсээд байна.

2

Эхлэх хугацаа

Гэрээ хэрэгжиж эхэлсэн өдрөөс

3

Дуусах хугацаа

Гэрээнд заасан хугацаагаар 30 - 60 хоног

4

UI/UX сайжруулалт

  • Хялбарчилсан навигаци, “responsive” дизайныг анхаарч, гар утсанд илүү нааштай байдлаар засварлах.
  • Хэрэглэгчийн замналын зураглал (Customer Journey Mapping) ашиглан хэрэглэгч сайт дээр юу хайж, хаана саатаж байгааг тодорхойлох.

5

Ачаалал ба үзэгчийн аналитик

  • Сайт хэн, хаанаас, ямар хуудас руу орж байна, хэн ямар хэмжээний хүлээж байна гэх мэт мэдээллийг цуглуулах, Google Analytics зэрэг хэрэгслээр зөв анализ хийх.

6

Дэлгэцийн шийдэл

  • Компьютер, таблет, ухаалаг гар утас гэх мэт төхөөрөмжийн аль ч хувилбарт харах боломжтой, дэлгэцийн нөхцөлд тохируулан scale өөрчлөн хардаг байх, орчин үеийн бусад шийдлийг тусгах

7

Хэрэглэгчийн туршлага (CX) сайжруулах

  • Сайттай холбоотой хэрэглэгчдийн санал, гомдол, асуултыг хүртээмжтэйгээр хүлээж авах (живе чат, фидбэк форм, асуултын сандал гэх мэт).
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтмол судлах: NPS эсвэл тусгай асуулгын форм  .

8

Хэлний хувилбаруудыг сайжруулах

  • Одоогийн “монгол” ба “англи” хэлний интерфейсийн шилжилт, орчуулга, агуулга ижил чанартай эсэхийг шалгаж сайжруулах. Мөн Хятад хэл дээр мэдээлэл авдаг болох.

9

Дэд цэснүүдийг илүү хэрэглэгчдэд ээлтэй болгох

  • Цэснүүдийг логик дараалалтай, хэрэглэгчийн зорилго, хэрэгцээнд нийцүүлэн ангилах.
  • “Хэн”, “Юу”, “Яаж” гэх хэрэглэгчийн асуултад хариу өгөх бүтэцтэй байхаар төлөвлөх.
  • Ховилын (dropdown) цэсийг олон түвшинд бус, хялбар ойлгогдохуйц түвшинд хязгаарлах.

10

Мэдээ, мэдээллийн цэсийн сайжруулалт

  • Сайтын нүүр хуудсанд ороход хамгийн багадаа 4 мэдээ зэрэг харагдах байдлаар зохион байгуулах.
  • Мэдээлэл, мэдээний гарчиг, товч тайлбар, зураг, нийтлэгдсэн огноо бүхий блокоор харуулах.
  • Шүүлтүүртэй байж, төрлөөр нь ялгаж харах боломжтой болгох (жишээ нь: мэдээ, зар, нийтлэл, тендер гэх мэт).

11

Видео мэдээний тусгай цэс:

  • “Видео мэдээ” гэсэн бие даасан дэд цэс нэмж оруулах.
  • YouTube болон бусад сувгуудаас хөрвүүлж байршуулсан тохиолдолд, шууд тоглуулагчтай (embedded) байхаар шийдэх.

12

Админ панелийг хялбар болгох

  • Контент нэмэх, засах, устгах үйлдлүүдийг товч бөгөөд ойлгомжтой болгох.
  • Илүү ойлгомжтой нэршил, логик дараалал бүхий ангилал, хяналтын самбар (dashboard) гаргах.

13

Компани болон төслийн талаарх нээлттэй мэдээллийн цэс

  • “Бидний тухай”, “Хэрэгжүүлж буй төслүүд” гэсэн үндсэн цэсүүдийг ялгаж байрлуулах.
  • Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжиж буй хугацаа, байршил, зорилго, зураг, явцын тайлан зэргийг оруулах.
  • Иргэд, олон нийтэд ил тод байдлыг хангасан, хэн ч орж үзэх боломжтой ойлгомжтой бүтэцтэй байх.

Үнийн санал дараах бүрдэл хэсгүүдтэй:

1.Үнийн санал;

2.Нийлүүлэх хугацаа;

Сонирхсон этгээд ажлын даалгаварын дагуу нийлүүлэх үнийн санал болон бусад холбогдох материалыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим шуудан:ariunbold@ttz.mn  Хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:”Тавантолгой төмөр зам”ХХК, Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 13-р хороолол/14320/, Нарны зам-62,Юнион Бюлдинг А,Б блок,11 давхар 

Утасны дугаар:976+7777-7727+509,Хангамжийн хэлтэс

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *