ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Кейтринг /хоол, угаалга/
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202302096
“Тавантолгой төмөр зам” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тавантолгой өртөө”, Ханбогд сумын “Гашуунсухайт өртөө”-нд ажиллаж буй албан хаагчдад Кейтрингийн үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 0,5 хувь буюу 21,356,500₮ /Хорин нэгэн сая гурван зуун тавин зургаан мянга таван зуун төгрөг/-с багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минут-д зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хуудсаар авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхарт,
утас: 976+77777727 (5)
Сэтгэгдэлүүд