ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

8 ШИРХЭГ БИТҮҮ ВАГОН ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

2023.09.25                                                                                                       Улаанбаатар хот

“Тавантолгой төмөр зам” ХХК эзэмшлийн вагон түрээслүүлэх тул түрээслэх хуулийн этгээдийг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ.

Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар,
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. (Тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт)
  • Вагон түрээслэх үед гарах сэлгээ, таталт тавилтын болон бусад гарах зардлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
  • Түрээсэлсэн вагоны техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
  • Түрээсэлсэн вагоныг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх зардлыг хариуцахаа баталсан албан бичиг,
  • Вагон түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй тогтмол байхыг баталсан албан бичиг,
  • Вагоныг дамжуулан түрээслэхгүй тухай албан бичиг,
  • Өөрийн ачаатай гэдгээ нотлох гэрээ хэлцлийн хуулбар ирүүлэх,
  • Нэг сарын түрээсийн төлбөрийг 100% урьдчилан төлөхөө баталсан албан бичиг болон 2023 оны 10 дугаар сарын 03-ны дансны үлдэгдлийн мэдээлэл ирүүлэх.
  • Түрээслүүлэх вагоны мэдээлэл: Нэг этгээдэд 4 ширхэг вагон, Нэг өдрийн түрээсийн босго үнэ 92,000.0 төгрөгөөс доошгүй байна. (Хүнсний зориулалтаар ашиглана.)
  • Санхүүгийн тайлан ирүүлэх.
  • Татварын өргүй тухай тодорхойлолт ирүүлэх,
  • Ирүүлэхийг шаардсан материалуудаас дутуу ирүүлсэн бол тус үнийн саналаас татгалзах үндэслэл болно.

ЖИЧ: Шаардлага хангасан материал ирүүлсэн оролцогчдоос өндөр үнэ санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд вагон түрээсийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл байгуулж, шаардлагатай бол түрээсийн хугацааг сунгаж болно.

Үнийн санал ирүүлэх огноо, цаг: 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл. /заасан цагаас хоцорсон тохиолдолд тухайн саналыг хүлээн авахгүй/

Үнийн санал ирүүлэх газрын хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62 Юнион Бюлдинг, Б блок 11 давхар “Тавантолгой төмөр зам” ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс

Материал нээх огноо, газар: Нээлтэд оролцохыг сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11:15 цагт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хурлын зааланд нээнэ.

Холбоо барих: 77777727

Түрээслүүлэх вагоны техникийн үзүүлэлт

Битүү вагон (11-6874)

Нэршил, нэгж

утга

1. Даац, т

73

2. Хувийн жин, т

26,5± 0,5

3. Эзэлхүүн, м³

175

4. Хос дугуйнаас зам төмөрт үзүүлэх ачаалал, кН /тс/

245,25 /25/

5. Вагоны баз, мм

13930

6. Авто угсраануудын тэнхлэг хоорондох зай, мм

19200±25

7. Вагоны өргөн, мм

3240

8. Вагоны өндөр, мм /зам төмрийн толгойноос/

4770

9. Нээлхийн тоо, ш

8

10. Оворын төрөл ГОСТ 9238 Кузов

1-Т

11. Хийцийн хурд, км/ц

120

12.  Тэргэнцрийн төрөл

18-9855

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *