ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

Захиалагч: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаандаа шаардлагатай байгаа 2 ширхэг автомашиныг түрээсээр ашиглах. /жолоочийн хамт/

Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой өртөө, Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт өртөө.

Оролцогч: Автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд санал ирүүлэх боломжтой.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал:

  • Автомашин түрээслүүлэх үнийн санал,
  • Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Компанийн үйл ажиллагааны танилцуулга.
  • Ижил төрлийн гэрээ гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл. /Гэрээний хуулбарыг ирүүлэх/
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар,
  • Түрээслүүлэх тээврийн хэрэгсэл иж бүрэн даатгалд хамрагдсан байх, мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх.
  • Туулах чадвар сайтай.
  • Автомашин иж бүрэн үзлэг, оношилгоонд хамрагдсан байна.
  • Тухайн улиралд зориулагдсан, чанарын шаардлага хангасан дугуйтай байх.
  • Түрээсээр ашиглах автомашин нь зайлшгүй шаардлагатай түлхүүр, багаж хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэлтэй байна.
  • Lexus-470, Lexus-570, Land cruiser-200 байвал давуу тал болно

Түрээсийн төлбөр болон гэрээний хугацаа:

  • Түрээсийн төлбөрийг автомашин ажилд гарсан замын хуудсыг үндэслэн сар бүр гүйцэтгэлээр тооцоо нийлж олгоно.
  • Түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж сар бүр сунгалт хийнэ.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтэст ирүүлнэ.

Утас: 77777727-5, 9993-0866

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхарт.

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *