ТАВЦАНТ ВАГОН ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ
“Тавантолгой төмөр зам” ХХК өөрийн эзэмшлийн 25 ширхэг тавцант вагоныг 60 хоногийн хугацаанд түрээслүүлэх тул түрээслэх хүсэлтэй сонирхогч хуулийн этгээдийг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 11:00 цаг хүртэл хугацаанд дараах хаягаар хүлээн авна. /заасан цагаас хоцорсон тохиолдолд тухайн саналыг хүлээн авахгүй./
Хаяг: Үнийн санал ирүүлэх газрын хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62 Юнион Бюлдинг, А блок 11 давхар “Тавантолгой төмөр зам” ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Утас 99155646, 99991833
Материал нээх огноо, газар: Нээлтэд оролцохыг сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11:15 цагт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хурлын зааланд нээнэ.
Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:
- Сонирхогч нь этгээд нь дараах баримтыг илгээнэ.
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төлөөлөн эрх бүхий этгээдийн (захирлын) иргэний үнэмлэхийн хуулбар,
- НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар,
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. (Тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт)
- Төмөр замаар ачаа тээвэрлэж байсан эсэхээ нотлох гэрээ хэлцлийн хуулбар ирүүлэх,
- Вагон түрээслэх үед гарах сэлгээ, таталт тавилтын болон бусад гарах зардлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
- Түрээсэлсэн вагоны техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
- Түрээсэлсэн вагоныг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх зардлыг хариуцахаа баталсан албан бичиг,
- Вагон түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй тогтмол байхыг баталсан албан бичиг,
- Вагоныг дамжуулан түрээслэхгүй тухай албан бичиг,
- Нэг сарын түрээсийн төлбөр болон түүнтэй дүйцэхүйц хэмжээний барьцаа төлбөрийг 100% урьдчилан төлөх чадвартайг нотлох харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт ирүүлэх.
- Түрээслүүлэх вагоны мэдээлэл: 25 ширхэг тавцант вагон, Нэг хоногийн түрээсийн босго үнэ 110,000.0 төгрөгөөс доошгүй байна.
- Ирүүлэхийг шаардсан материалуудаас дутуу ирүүлсэн бол үнийн саналаас татгалзах үндэслэл болно.
- Вагон хүлээлгэж өгөх болон хүлээн авах газар нь Тавантолгой өртөө болно.
ЖИЧ: Шаардлага хангасан материал ирүүлсэн оролцогчдоос өндөр үнэ санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд вагон түрээсийн гэрээг 60 хоногоор байгуулж, шаардлагатай бол түрээсийн хугацааг сараар сунгаж болно.
Түрээслүүлэх вагоны техникийн үзүүлэлт
д/д |
Техникийн үзүүлэлт |
Утга |
1 |
Даац, тн |
80 |
2 |
Хувийн жин, т |
19,5±0,5 |
3 |
Голын тоо, ш |
4 |
4 |
Хос дугуйнаас зам төмөрт үзүүлэх ачаалал, кН /тс/ |
245/25/ |
5 |
Вагоны урт, мм
|
14620±25 13400 |
6 |
Вагоны өргөн, мм |
2984 |
7 |
Вагоны баз, мм |
9720 |
8 |
Вагоны өндөр, мм /зам төмрийн толгойноос/ |
1297 |
9 |
Авто угсрааны тэнхлэгийн өндөр, мм /зам төмрийн толгойноос/ |
1040-1080 |
10 |
Оврын төрөл ГОСТ 9238-2013
|
0-ВМ 02-ВМ |
11 |
Хийцийн хурд, км/цаг |
120 |
12 |
Чингэлэг бэхлэх тулгуурын тоо, ш
|
12 4 |
Сэтгэгдэлүүд