“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН 2023 ОНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРМАГИЙН ДҮНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн хэмжээнд галт тэрэгний зурмагийн дүнгийн хурлыг 2023 оны галт тэрэгний зурмагийн гүйцэтгэл, төлөвлөгөөний биелэлт, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан байдлыг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралд компанийн газар, хэлтсийн инженер, техникийн ажилтан нар болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж буй албан хаагчид онлайнаар оролцлоо.
Тус хурлаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан талаар илтгэлүүд сонсож, 2023 оны 4 дүгээр улирлын зурмагийн дүнгийн хурлаас гаргасан төлөвлөгөөний биелэлт, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн гүйцэтгэл, тасалдал, авсан арга хэмжээний талаар хэлэлцэж, 2024 оны 1-р улиралд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.
Сэтгэгдэлүүд