“ХИЛЭНТ ЭХ” ХЭМЭЭХ ЛУУ ЖИЛИЙН ЦАГААН САРЫН БАЯРЫГ УГТАН ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Гүйцэтгэх захирал Н.Будбаяр төслийн компаниас төмөр замын тээврийн компани болон өргөжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу хойч үеэ сурган, үлгэрлэн ажилласанд талархаж байгаагаа илэрхийлээд “Та бүхэнтэйгээ уулзсаны хувьд санал бодол, үнэтэй зөвлөгөөг тань сонсохыг хүсэж байна. Учир нь та бүхний нас, амьдралын туршлага энэ салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, сургаал, зөвлөгөө бидэнд чухал байгаа юм. Та бүхэн цаашид ч салбар салбартаа үгээ хэлж, туршлагаа хуваалцаж, залгамж халаагаа бэлтгэхэд өөрсдийн боломжоороо туслах хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо.

Ахмадуудын хувьд “Сар шинийн босгон дээр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Бидний хувьд манай салбарт ямар бодлого хэрэгжиж, ямар ажил өрнөж байгаа тухай мэдээллийг чих тавин сонсдог. Тавантолгой төмөр зам ХХК-ний хамт олон өнгөрсөн туулай жилд томоохон шинэчлэлүүдийг зоримог эхлүүлж чадсанд байгаад талархалтай ханддаг. Хамгийн гол нь төмөр замын тээврийн компани болон шинэчлэгдэх, БНХАУ-тай төмөр замаар холбох ажлаа шуурхайлах нь чухал байна” гэдгийг захиж байлаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *