
Оффисын зориулалттай талбай түрээслүүлэх үнийн санал ирүүлэх урилга
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ
“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ”
- Түрээслэгчийг сонгон шалгаруулах зарын маягт
Төрийн өмчит хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын зарын маягтыг өдөр тутмын (Тухай орон нутгийн сонин) байгууллагын албан ёсны цахим хуудсанд ил тод нийтэлнэ.
Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн өөрийн эзэмшлийн УБ хот, СБД, 1-р хороо, Энхтайвны гүүрний баруун хойно байрлах “GEREGE TOWER” -ийн 4 давхарт 476.7 м.кв талбайг оффиссын зориулалтаар түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагт хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг |
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төв байр. УБ хот, СБД, 1-р хороо, Юнион бюлдинг А блок 11 давхарт |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ. УБ хот, СБД, 1-р хороо, Юнион бюлдинг А блок 11 давхарт хурлын зааланд нээнэ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Нэг метр квадрат талбайн түрээслэх үнэ 66,550.0 төгрөг /НӨАТ багтсан/ |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Баримт бичгийн шаардлага хангасан хамгийн өндөрийн үнийн санал ирүүлсэн аж нэгжийг сонгон шалгаруулна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Тавантолгой төмөр зам” ХХКийн Гэрэгэ оффис дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бэлтгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 976+77777727+5 дугаараас авна уу.
Хаяг: УБ хот, СБД, 1-р хороо, Юнион бюлдинг А блок 11 давхарт
Холбогдох албан тушаалтан: Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн
Утасны дугаар: 976+77777727+5
Сэтгэгдэлүүд